AI Багш (ai-bagsh.mn) · Сүүлд шинэчилсэн: 2026-08-02
AI Багш нь Монголын сурагчдад зориулсан AI-д суурилсан боловсролын платформ юм — хичээлийн дасгал, даалгавар, AI туслах, англи хэлний сургалт, багшийн ангийн систем зэрэг боломжуудыг апп болон вэбээр санал болгоно. Үйлчилгээг ашигласнаар та доорх нөхцлийг хүлээн зөвшөөрнө.
Платформын AI туслах (бодлогын тайлбар, бодолт шалгалт, хэлний задлан г.м.) нь автомат систем тул хариу нь алдаатай байж болзошгүй. Сургалтын гол хэрэгсэл болгон ашиглахдаа багш, эцэг эхийн хяналттай хослуулахыг зөвлөнө.
Та нэвтрэх мэдээллээ бусдад дамжуулахгүй байх, үйлчилгээг хууль ёсны зорилгоор ашиглах, бусдын эрх, нууцлалыг зөрчихгүй байх үүрэгтэй. Насанд хүрээгүй хэрэглэгч эцэг эх, асран хамгаалагчийнхаа мэдэлд платформыг ашиглана.
Платформын үндсэн боломжууд үнэгүй. Нэмэлт боломжуудыг (Plus багц) төлбөртэйгөөр санал болгох бөгөөд төлбөр нь сонгосон хугацаанд хүчинтэй, автоматаар сунгагдахгүй. Багцын үнэ, агуулгыг үнийн хуудсанд тодорхой заана.
Үйлчилгээг “байгаагаар нь” үзүүлнэ. AI-ийн автомат хариу болон үйлчилгээний түр доголдлоос үүдэх шууд бус хохирлыг бид хариуцахгүй.
Платформ дээрх «анги» нь түүнийг үүсгэсэн багш, сургалтын байгууллагын бие даасан үйл ажиллагаа юм. Багш (анги үүсгэгч) болон сурагч, эцэг эхийн хооронд үүсэх сургалтын төлбөр, чанар, бусад аливаа тохиролцоонд платформ оролцдоггүй бөгөөд талуудын хоорондын төлбөр тооцоо, маргаанд хариуцлага хүлээхгүй. Платформ нь зөвхөн даалгавар өгөх, ахиц хянах техник хэрэгслээр хангана. Зүй бус үйл ажиллагаа илэрсэн ангийг бид анхааруулгагүйгээр хаах эрхтэй — гомдлоо доорх хаягаар мэдэгдээрэй.
Хувийн мэдээлэл боловсруулалтыг манай Нууцлалын бодлого-оор зохицуулна.
baterdenech@gmail.com · ai-bagsh.mn · Улаанбаатар, Монгол улс.